НБГ-Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба | |
Чамтайгаа л хамт...
Хайрах жаврыг ч үл тоон
Хацраа улайлган алхмаар Бужигнан буух цасан ширхгээр гоёод Бүжиглэн, эргэлдэн, хөтлөлцөн гулгамаар Шороо шуурах хаврын өдөр Шоолон биенээ эгдүүлэн тогломоор Үс арзайж халтар царайлсан ч Үгсээ шивнэн хамтдаа зогсмоор Зуны бороонд чичрээд зогсохдоо Зузаан цув шиг биенээ халхалмаар Тэнгэрийн эрхэс оддод шивнэн Тэртээ ирээдүйгээ мөрөөдөн хүсмээр Шарлан унах навчсыг гишгэлэн Санаа алдан хамт гунигламаар Шүүдэр унасан талын үзэсгэлэнг Шүлэглэхийг сонсоод хажууд нь суумаар... 2009.2 ... шилэн бөмбөлөг
Хайр хэмээх шилэн бөмбөлөг
Хагас нь минийх тал нь чинийх Хамтдаа байвал хагарахгүй гялалзана Хагацвал хайлан уусна Өрөөсөн тал нь сэвтэхэд Өнгө алдан гундана Хайр гэдэг шилэн бөмбөлөг Хагас нь минийх тал нь чинийх... 2009.2 тэвчээрэн тулгуур
Үргэлжлэл...
Итгэл бичлэгийг уншсан найз маань "хайргүйгээр итгэл дээр л амьдрал тогтож, итгэлцээд л амьдарч болно гэж үү" гэсэн зурвас үлдээжээ. Би тэгж бодогдохоор биччихсэн байж магадгүй юм. Bayasum андын хэлж байснаар амьдрал үнэхээр олон зүйл дээр тогтдог байх... Амьдрал гэж яриад байгаа маань мэдээж зүгээр нэг өдөр хоногийг өнгөрөөхийг хэлээгүй гэдгийг ойлгож байгаа байхаа. Тэгэхээр амьдрал юу, юу, юун дээр тогтож байж унахгүй, хазайхгүй тогтдог юм бол? Ер нь физикийн онолоор бол хамгийн багадаа 3 тулгууртай байхад хамгийн тогтвортой гэдэг... хэт олон болчихвол бас л нүсэр хүнд болн... гэвч...
Өөр нэгэнтэй учраад мартсан нь үнэн
Өр зүрхнээсээ арчсан нь үнэн Үгүйлж шаналахаас залхсан нь үнэн Үлдэн сэтгэлээсээ хөөсөн нь үнэн Гэвч, Таарвал би чамдаа дахиад дурлана Давтагдана бүх зүйл эхнээсээ Далавч ургаад холын холд нисэж одно Дарсанд согтон мансуурч солиорох л биз Гэвч, Харамсдаггүй би, харамсахгүй сүүлд ч Хаягдаад үлдсэн ч, орхиод явсан ч Хараад л үлдэнэ, мөрөөдөөд л хоцроно Хайрандаа өлгийдөн залбираад л зогсоно Гэвч, Маргааш амьдралын зам дахин огтлолцвол Магадгүй нүдэнд чинь би өөрөөр харагдвал Зүрх сэтгэлүүд холбогдон хөтлөлцвөл Зүлгэн дээр гэрээн бариад амьдра... анья...
Холын холд тэнэн одох бодлоо яалтай
Хонгор түүнийг бодож болохгүй хорвоог яалтай Хорих тусам зөрүүдлэн цовхчих зүрхээ яалтай Хослож чадахгүй тавиландаа гомдох сэтгэлээ яалтай... Нийлж чадаагүй нь зовлон гээд уйлаад ч яахав Нимгэлж дундлана гээд уугаад ч яахав Зүрх сэтгэлдээ хайрлан жаргах боломж нь байхад Зүгээр л бодолдоо тэврээд инээмсгэлээд алхая... Би тэрлүүлж цовдлуулсан зовлонт биш Бие нь шархалсан өвчтөн биш Битүү шаналж уйлагнахаа болино Бирд сэтгэлээр шунахаа тэвчинэ... Чишш чимээгүй... Үгээ залгиад, нүдээ анья Өнөөдрөөс эхлээд би зүгээр л залбирна Өөрийнхөө шун... Унагахгүй...
Гараас минь атга би унагаахгүй
Гарч ирээд үнсээд явсан ч би уйлахгүй Чанга зуур битгий алдаарай Чамайг би ямар ч байсан гаргах болно Зүгээр л би мөчир байж ч чадна Зүүгдэж бариад гараарай Зөрж гараад орхиод одсон ч болно Зөөлөн гарыг чинь дурсаад ургаад л үлдэх болно Ямартай ч хөтөл намайг Явмаар бол хамтдаа гулгасан ч болно Амьдрал хэмээх мөсөн талбай дээр Аль алиныгаа түшээд эргэлдсэн ч болох... 2009.1 ... Хэдэн мөр
...Өөдгүй бэртэгчин сэтгэлийнхээ хүслээр
Өөрийн чинь хажууд л байгаад баймаар Өр зүрхэнд чинь байр эзэлчихээд Өнгөнд чинь гэрэлтэх саран баймаар... ...Улайгаад инээмсэглэхдээ ч Уйтгарлаад бодлогошрохдоо ч Уурлаад урвайхдаа ч Миний зүрхэнд сийлбэр хийх Мэс атгасан сийлбэрч бүсгүй "Хайр" хэмээх бүтээлийг урлана Харин тэгэхдээ инээмсэглэлээрээ Хамгаас сайхныг сийлдэг нь болохоор Хацар нь ягааран мишээхийг нь Харж догдлохын тулд л би Хажууд нь алхаж түшмээр Хамаг байдгаараа алиалмаар... Зөвхөн түүний л алиалагч болмоор... Миний дотор бүгчим байна ... диско, дэр, нүх
...Сэтгэлд хөгжим эгшиглэж
rnСэмхэн лугшилтаар зүрх бүжнэ rnӨөрийн эрхгүй мөрөөдөлд умбан rnӨөр нэгний зүгт бодол тэнэнэ rnӨнгийн гэрэл гялбан цацарч rnӨр зүрхэнд диско болно... rn rn...Дэр нь болчихмоор rnДэрлүүлж баймаар rnҮнэрийг нь шингээмээр rnҮсийг нь имэрмээр rnХацрыг нь илбэмээр rnХамрыг нь шүргэмээр rnХажуу талдаа зурагтай rnХайтан ягаан дэр болчихмоор... rn rn ...Өнгийлөө гэрэлтэй байна rnҮсрээд ормоор солонгорч байна rnӨнгө нь үл мэдэгдэх түүний сэтгэл rnҮнсгүй шатаах галтай ч юм уу rnҮүрд хөлдөөх жавартай ч юм уу rnӨөрийн мэдэлгүй сорогдон татагдсаар rnӨнөөх нүх рүү уначих шиг... rn rn rn&... нахиа...
Алхаж яваад мөчир олсон юм
Авч ирээд усанд хийчихсэн Арзайж саглайгаад үндсэлчихжээ Алаг эрээн вааранд суулгачихъя Өмнөхөн нэгэн мөчир олсон юм Өөрөө ч мэдэлгүй усанд хийчихжээ Өрвийж эрвийгээд үндсэлчихсэн байна Өнгө солонгорсон вааранд суулгаад Өдөр бүр услаад л байвал Үзэсгэлэнт цэцэг ургах болов уу Өндөр том мод юм болов уу Аль нь ч байсан ялгаагүй ээ Адилхан л ургуулъя,.. хүчилтөрөгч...... хожимджээ...
Үнэндээ айж байна
Үүлэнд тэмүүлээд бороо болон асгарахаас нь Үнсэлтэнд мансууран Өөрийгөө алдаж орхихоосоо Хаа нэг тийшээ нисэн одохоосоо Хатуу гадаргуу дээр өндрөөс унахаасаа... Далавч минь шархадчихаж Дахин би нисмээргүй байна... ...Тэнд хар нүх онгойж байсан Тэгээд юу юугүй сорон татсан Тэвчишгүй аймшигтай татсан Хамаг бүхнийг хамаад татсан Хав харанхуй нүх... Гүнд нь юу байгаа бол Хоосон эсвэл эрдэнэс? Хатуу эсвэл зөөлөн? Харагдахгүй байна ёроол нь Харамсалтай нь нэгэнт халтираад унаж явна тийш... Цавцайтал нь цас оруулахсан Чаргаар, явганаар туучихсан Цан... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудБШУЯамБҮТөв НБГазар АнгилалуудХууль, тушаал тогтоолМэдээлэл Сүүлийн бичлэгүүдХяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дүрэмНайзуудxvvМаша |