НБГ-Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба

Итгэл

Бичсэн: xvv
10:45, 2009-02-03 .. Бичигдсэн: Бодрол .. 20 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэгэн хошин яриа байдаг юм.
-Амьдрал юун дээр тогтдог вэ?

Хүмүүс хариулна:
-хайр дээр... мөнгөн дээр...  итгэл дээр... ойлголцол дээр... таашаал дээр... зорилго, хүсэл тэмүүлэл дээр... бла бла...
-Үгүй дээ дэлхий дээр тогтдог юм гэж

...Үнэхээр бие биедээ хайртай хүмүүс хамт сайхан амьдраад байдаг уу гээд бодсон чинь бас л эргэлзээтэй юм. Эсвэл тэр нь жинхэнэ хайр биш юм болов уу? Харамлана, хардана, бүүр шал дэмий зүйл дээр нэгэндээ гомдоно, тунирхана... Тэгээд байшин дээрээс үсэрчихмээр санагдана...
Үнэндээ энэ бүхэнгүйгээр хайр ч бас давсгүй хоол шиг зүйл байх биз. Давс ихдэх...


БАГШ ТА

Бичсэн: xvv
17:10, 2009-02-02 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 199 сэтгэгдлүүд .. Холбоос
Багш та
Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ
Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ
Амьдралд тэмүүлэн догдлон мөрөөдөх оюутан, сурагчдаа
Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ

Багш та
Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ
Эрлийн замыг дөтлөгч газарч билээ
Энгүй уудмыг нээгч хаалгач билээ
Ээж, ааваас дутуугүй ачтан билээ

Багш та
Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ
Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ
Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ
Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ

Багш та
Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэн билээ
Угтан тосох ирээдүйг зура...


чимээгүй алхая даа...

Бичсэн: xvv
14:54, 2009-02-02 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Магад энэ бүхэн зүүд ч юм билүү
Маргааш өглөө сэрэх ч юм билүү
Өгүүлж буй үгс худлаа ч юм билүү
Өөрөө би энд ч байхгүй ч юм билүү

Чи мэдэрч чадахгүй ч зүрхнийхээ гүнд
Чимээгүй л тэврээд зогсоё...



Үгүйлэл

Бичсэн: xvv
13:00, 2009-02-02 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Шаагих бороон дусал бүр гуниг шивнэнэ
Чамайг үгүйлэн шаналах харанхуй өдрүүд
Үзэг цаасаар өөрийгөө багахан тайтгаруулж
Өнчирч үлдсэн мэт үгүйлэн санахдаа
Хөнжилдөө хөрвөөж үүр цайлгах шөнүүдийг
Хөөж энэ шүлэгтэй хамт хийсгэж орхихсон...


блогчны үг

Бичсэн: xvv
13:00, 2009-02-02 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Дэлгэж тавьсан блогийнхоо хуудсаар
Дэвэрч будилах сэтгэлийнхээ учгийг би нээе
Дээврээс нисэх тагтаанд захиа дайдгийн адилаар
Бичлэгээрээ би чамдаа зүрхний үгсээ илгээе
Шууданч цагаан тагтаанд захидал дайдгийн адил
Шулуун яруу үгсээ чи минь ч бас илгээгээч
Шивнэх блогийн минь хуудсаар дамжуулж
Сэтгэгдэл, коментоор сэтгэлээ нээгээрэй......


тэрнийх

Бичсэн: xvv
13:00, 2009-02-02 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хэрвээ тэр чихэр бол би хэл байх
Хэрвээ тэр нуур бол би хун байх
Хэрвээ тэр цэцэг бол би зөгий байх
Хэрвээ тэр гэрэл бол би дэнгийн эрвээхэй байх
Хэрвээ тэр миний гүнж бол би тэрнийx л байж таараа :D


Уйлахгүй

Бичсэн: xvv
13:00, 2009-02-02 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Нулимс дуслуулж уйлахгүйээ би, охин биш ямар
Нууж өрөвдөх хэрэггүй дээ чи бурхан биш ямар
Зүрхэнд чинь торох зүйл үгүй юм бол
Зүгээр л намайг орхиод яв даа
Бороо асгаруулан хайлахгүйээ би ямар тэнгэр биш
Бодож аргадах хэрэггүй дээ чи ямар ээж минь биш
Сэтгэлд чинь торох зүйл үгүй юм бол
Сэмхэн алхаад холдоод яв даа чи минь
Цурхирч гиншиж уйлахгүйээ би ямар хүүхэд биш
Цуг байж аргадах гээд яахав дээ чи ямар эгч минь биш
Торж холгох зүйл үнэхээр үгүй юм бол
Тоглож жүжиглэх хэрэггүй дээ яв даа чи минь...
Бороо шаагиж цонх тогшино
Бодол зүрхэнд ч бороо шиврэнэ
Нар гарч цэлмэж л таара...


Бичсэн: xvv
13:00, 2009-02-02 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хамтдаа хэвтээд оддыг тоолмоор
Харвасан нэгэнд нь хүслээ шивнэмээр
Гараасаа барилцаад мөсөн дээр гулгамаар
Гайхуулж онгирон чангаар инээмээр
Сайн тэврүүлээд ардаа суулгаад
Салхи татуулан байктай хурдалмаар...
Дэр бүтээх үсийг тань илбэмээр
Дэрлүүлж гараараа тэврэн нойрсуулмаар
Сугадан хөтлөлцөн гудамжаар зугаалмаар
Сууж цэцэрлэгт чамтайгаа үлдмээр
Сэрүүн үдэш янаглан суугаад
Сэтгэлийн үгсээ зүрхнээсээ хэлмээр
Ирээдүйн мөрөөдлөө хамтдаа ярьмаар
Ижилдэн дасаад хун шувууд шиг болмоор......


Ирээдүйн эхнэртээ ;)

Бичсэн: xvv
13:00, 2009-02-02 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хээрийн ягаан цэцэгсийг хөл доод чинь дэлгэж
Хэнэггүйхэн энэ насныхаа минут бүрийг алдалгүй
Дурлам сайхан бүхнийг сэтгэл зүрхэндээ хадгалаж
Дураар нэгэн амьдралын нас бүрийг хуваалцаж

Дэлбээ ягаан уруулын эс бүрийг мэдэрч
Дэндүү дулаахан харцны тусгал бүхэнд өртөж
Дэвэргэн энэ насныхаа цаг бүрийг хамт байж
Дэргэд чинь үргэлж хамтдаа баймаар байна

Алаг хээнцэр цэцэгсийг өлмий доор чинь дэвсэж
Аанай энэ амьдралынхаа мөч бүрийг зориулж
Торгон зөөлөн арьсны эс бүрийг үнсэж
Тоотой хэдэн насныхаа мөч бүхэнд хамт баймаар

Давхраатай алаг нүдний тальмаа бүхэнд согтож
Даруухан нэгэн а...


Бичсэн: xvv
13:00, 2009-02-02 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Энгүйхэн яриа нь чихэнд минь эгшиглэж би инээмсгэлдэг
Эрхлэх дүрийг нь нүдэндээ төсөөлөн баясал төрдөг
Хөдөлгөөн бүр нь санаанд ирж тайтгаруулдаг
Хөхрөн инээх нь зүрхэнд дуулдахад яаран тэмүүлдэг...

Зүрхийг минь чи дэлгээд хардаг ч болоосой
Зүү орох зайгүй нэг л нэр бичээстэй бий
Сэтгэлийг минь чи тольдоод хардаг ч болоосой
Сэвгүй тунгалаг нэг л хүний хөрөг тэнд тодхон бий...

Ухаан бодол төвлөрөхгүй юм
Урсах цаг хугацаа удаад ч байх шиг
Нэг л адгаж яараад байх юм
Нэхэх цаг хугацаа дэндүү хурдан ч юм шиг...
...


{ Сүүлийн хуудас } { 76-р хуудас Нийт хуудасны тоо: 118 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

БШУЯам
БҮТөв
НБГазар

Ангилалууд

Хууль, тушаал тогтоол
Мэдээлэл

Сүүлийн бичлэгүүд

Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дүрэм

Найзууд

xvv
Маша
Хандалт тоолох
Ta ymar medeelel avahiig husej bna ve
  
pollcode.com free polls